#Шилэн хууль1 мин унших

Арьс, ширний урамшуулалд 9,8 тэрбум төгрөг олгоно

Арьс, ширний урамшуулалд 9,8 тэрбум төгрөг олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад арьс, ширний урамшуулал олгох 9 тэрбум 800 сая төгрөгийг нэмж тусгах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гарсан саналыг чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүний 46 нь зөвшөөрч, 82,1 хувийн саналаар санал дэмжигдлээ.

Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Д.Тэрбишдагва үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

"2015 онд арьс, ширний урамшуулал олгоно гэж заасан. Хөдөө орон нутгийн малчид, хөдөлмөрчид энэ урамшууллыг олгохыг хүлээж байдаг. Нэгэнтээ УИХ-ын шийдвэр гаргаж, улсын төсөвт тусгасан боловч урамшуулал олгохгүй байна. Тиймээс ажлын хэсгийн саналыг УИХ-ын гишүүд дэмжиж өгөөч гэж хүсч байна."  гэсэн юм. 

Сэтгүүлч Munkhtuya_vip

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020
  3. 2019

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013