Үйл явдал2 мин унших
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Сэтгүүлч batzaya
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч batzaya
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид Монгол Улс 2008 онд нэгдэн орсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сард шинэчлэн баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг боломж бүрдсэн байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тэдний нийгмийн харилцаанд тэгш оролцох, олон нийт хамт олны хүрээнд хөгжих, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийг бий болгох, нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших бүхий л харилцаанд оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг сайжруулах чиглэлийн асуудлуудыг нэгтгэн тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.