Байр суурь2 мин унших
С.Чинзориг: Хүүхэд үрчлэн авч, асарч байгаа эхчүүдэд тэтгэмж олгох уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хоёр санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
Хуулийн төслийн нэрийг өөрчлөх болох уу? Одоогийнхоор бол өрх толгойлсон эцэг, эхэд гэж байгаа юм л даа. Гэтэл бид нийгмийн халамжийн бодлогын хүрээнд өрх толгойлсон эхчүүдэд чиглүүлсэн хууль тогтоомж гаргах гээд байгаа. Хуулийн үйлчлэлд өрх толгойлсон эх хамрагдахаас гадна эцэг ч бас хамрагдана гэсэн санаа шүү дээ.
Сэтгүүлч Munkhtuya_vip




