Үйл явдал1 мин унших

Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалж хуулийн хэрэгжилтийг УИХ-аас шалгана

Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалж хуулийн хэрэгжилтийг УИХ-аас шалгана
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллана

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өнөөдөр УИХ-ын Хууль зүй болон НББСУБХорооны дарга нарт охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, шалгах УИХ-ын Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллах хүсэлт илгээсэн юм. 

Тэгвэл сая НББСШУ-ны Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг дэмжиж, дээрх байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг гаргахаар болж,  Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулахаар боллоо.

Энэхүү ажлын хэсэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй байх юм.

Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалж хуулийн хэрэгжилтийг УИХ-аас шалганаУИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн илгээсэн албан бичиг

Сэтгүүлч batzaya

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2021
  4. 2019

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2013
  6. 2012
  7. 2009