Үйл явдал3 мин унших

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр (2018.07.09) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.

Дөрвөн гавьяат шинээр төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж, нэр бүхий хүмүүсийг Гавьяат цолоор шагналаа.

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Гавьяат мал зүйч Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, мал зүйч Райханы Хасымхан

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Үйлчилгээний гавьяат ажилтан "Наранбулаг трейд" ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндорж

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Худалдааны гавьяат ажилтан "Нарантуул групп"-ын ерөнхий захирал Шаравын Оюунсогоо

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Гавьяат агрономич "Үйзэн тал" ХХК-ийн агрономич Пүрэвийн Давааням

Төрийн дээд шагнал гардуулав

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Бямбаагийн Даваадулам, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Арилжааны хэлтсийн захирал Данаажавын Оюун-Эрдэнэ нарт Төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртээлээ.

Хөдөлмөрийн хүндэт медалиар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Хавдолдайн Кенжегүл, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Зээл, төслийн хэлтсийн дарга Жанчивдоржийн Баасандорж нарыг шагнасан юм.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасныг үнэлж, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж, гэрчилгээ олголоо.

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Бямбаагийн Даваадулам

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

"Хөдөө аж ахуйн бирж ХХК"-ийн Арилжааны хэлтсийн захирал Данаажавын Оюун-Эрдэнэ

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Хавдолдайн Кенжегүл

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү

Салбарын тэргүүний ажилтан, жуух бичгээр шагнууллаа

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 117 тоот тушаалаар "Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан", Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр шагнав.

"Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Цэнд-Аюушийн Цэнд, салбарын жуух бичгээр Мал хамгаалах сангийн мэргэжилтэн Мижидсүрэнгийн Ариунаа, Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч Лувсанцэрэнгийн Баатар, Өглөөний сонины ерөнхий эрхлэгч, нийтлэлч Загдсүрэн Боргилмаа нарыг шагнав.

Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт  олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, Сангийн сайдын 173 дугаар  тушаалаар “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нягтлан бодогч Содномдаржаагийн Удвал энгэрээ мялаалаа.

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Цэнд-Аюушийн Цэнд

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Мал хамгаалах сангийн мэргэжилтэн Мижидсүрэнгийн Ариунаа

ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нягтлан бодогч Содномдаржаагийн Удвал

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013