Үйл явдал4 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал4 мин унших
Эхлээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн концессын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын талбай дээр очсон юм.
Гэвч өнөөдрийг хүртэл газар шорооны ажлаас өөр дорвитой ажил хийгдээгүй байна. Сургууль цэцэрлэгийн 23 барилгын хувьд 50 хувийн гүйцэтгэлтэй нэг, үлдсэн байршлуудад суурийн ажил хийгдсэн төдий 5-20 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ.
Хотын даргын зүгээс заасан хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй, хариуцлага алдсан эдгээр компаниудтай хийсэн концессын гэрээг цуцлуулж, газрыг нийслэл өөрсдөө авч, улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах газаргүй байгаа сурууль, цэцэрлэгийн барилга барих ёстой гэж бодож байна.

Бусад суурь цутгаад үлдээсэн газруудыг чөлөөлж, яаралтай энэ газруудыг ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Олон мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Улс, нийслэлээс эдгээр компанид боломж олгож, газраас авахуулаад бүх асуудлыг шийдвэрлэж өгсөн.
Бүтээн байгуулалтын улирал эхэлчихээд байхад гүйцэтгэгч компани нь туслан гүйцэтгэгч компанитайгаа учраа олоогүй, барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа компаниуд сургууль цэцэрлэгийн барилгыг бариад ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулна гэдэг боломжгүй. Тийм учраас Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн захирал Б.Баярсайхан та концессын гэрээг цуцлах асуудлыг Засгийн газарт оруулах хэрэгтэй” гэсэн саналыг илэрхийллээ.
Мөн “Нийслэлээс эдгээр компанид олгосон газруудаа цуцалж, сургууль, цэцэрлэг гээд бусад нийгмийн байгууламжаа барих ажлаа хийнэ. Улс, нийслэлээс ажил авчихаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгахгүй, хариуцлагагүй хандаж байгаа газруудтай дахиж хамтран ажиллахгүй, тендэр, худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй байх асуудал дээр бид хатуу зогсоно” гэдгийг хэллээ.

Барилгын ажил авчихаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгаагүй 4-5 жил болж байгаа “Рич голден буллс эдукэшн” компанийн концессын эрхийг холбогдох байгууллагуудад нь уламжилж, цуцлуулах, газрын эрхийг цуцалж, бусад эх үүсвэрүүдээс санхүүжүүлж сургууль, цэцэрлэгийн ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна” гэв.
“Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв нь концессыг цуцлая гэсэн байр сууртай байна. Манай яам бол сургууль, цэцэрлэгээ яаралтай хүлээж авах хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Гэтэл энэ 23 байршил дээр барилгын ажил нь үндсэндээ зогсчихсон. Гэтэл улсын төсөв дээр боловсролын салбарт багагүй хэмжээний хөрөнгө оруулалт тавигдчихаад байна. Үнэхээр энэ концессын гэрээний дагуу ажиллахгүй байгаа бол хот өөрөө газраа аваад улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудаа явуулъя. Өнгөрсөн нэг сарын хугацаанд эдгээр 23 байршилд газар дээр нь ажиллахад барилгын ажлыг дуусгана гэсэн итгэл үнэмшил төрөхөөргүй байна” хэмээн БСШУС-ын сайд Г.Ганбаяр ярилаа.