УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
"Энэ хуулийн төслийг харахаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, ардчилсан Үндсэн хуульд нийцсэн концефцийг хэрэгжүүлэх зүйл харагдахгүй байна. ХЭҮК-ын дарга нь ХЗДХЯ-ыг өмөөрөөд сууж байж болохгүй. Тийм байхад танд монгол хүний эрхийг хамгаална гэж итгэх үү? 3 доржийн хар хууль гэж Эрүүгийн хууль байгаа ш дээ. Тэдний 2 нь энд бие биенээ магтаад суугаад байх юм. ХЭҮК нь араа шүдтэй байх ёстой. Хүний эрх зөрчигчийг таслан зогсоож чаддаг байх ёстой шүү.
Зөвхөн эрүүдэн шүүх биш хүнийг хууль бусаар мөрдөн мөшгөх, тагнах чагнах гэдэг зүйл хэрээс хэтрээд байна. Хууль зүйн сайдыг шүүмжилснийхээ төлөө Энхсайхан гэж эмэгтэйг цагдаагийн бүх байгууллага дуудаж тагнаж байна. Тагнуулын байгууллага нь хүртэл гэр орноор нь очиж дарамталдаг болно. Монгол хүн гэртээ халдашгүй тайван амгалан байх ёстой. ийм байхад танай байгууллага юу хийж байгаа юм бэ? Өнөө өглөө гомдол гаргасан. Яаж шийдэх гэж байна вэ?
Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүрэн эрхрүү халдаад л байна. ОУ-ын хуралд орж үгээ хэлэх нь та нарт хамаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал энд хөндөгдөж байна шүү.
Хүний эрхийн асуудал яригдаж байгаа энэ тал дээр Ж.Бямбадорж даргын хэлж байгаа зүйлд харамсаж байна. Эрүүдэн шүүсэн асуудал мөн байсан. ШШГЕГ нь Хууль зүйн сайдын хяналт дор байгаа шүү дээ. тэнд гарсан асуудал дээр энэ сайддаа ямар арга хэмжээ авсан юм бэ? Гэтэл сайхан хууль болсон гээд магтаад сууж байх юм."
Түүний асуултанд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хариуллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарим гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: