Үйл явдал2 мин унших
Ц.Даваасүрэн сайд “Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн хурал-2019”-д оролцлоо

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаТус хурлын нээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Гин Мүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Юунмо Сун, Сөүл хотын захирагч нар нээсэн юм. Хуралд Монгол Улсын эрчим хүчний сайд болон БНСУ, БНХАУ, ХБНГУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Камбожийн Вант Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын эрчим хүчний сайд нар оролцож, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний талаар санал бодлоо илэрхийллээ.

Мөн Ц.Даваасүрэн сайд дээрх арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулагдсан “Зүүн хойд Азийн бүс нутгийн цахилгаан сүлжээ ба хамтын ажиллагаа форум 2019”-ын үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Азийн супер сүлжээ байгуулах санаачлагын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийгдсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги”-ийг хуралд оролцогч улс орнуудын төлөөлөлд танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.