Үйл явдал2 мин унших
О.Баасанхүү гишүүн тэтгэврийн зээлийг тэглэх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ
Сэтгүүлч Munkhjargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших
Сэтгүүлч Munkhjargal
Монгол Улсын ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээн дээр тэтгэвэрийн зээлийг бүхэлд нь нэг удаа тэглэх ҮАБ-ын шийдвэр гаргалаа гэж мэдээлэл хийсэн. Би их хуралд 8 жил сууж байгаа хуульч гишүүний хувьд зарим зүйл дээр байр сууриа илэрхийлэх нь зөв байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Би эрх баригчдаас хоёр асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү? Хоёрдугаарт, төрд 230 мянган ахмадын тэтгэврийг тэглэх 776 тэрбум төгрөг байна уу ?
Маргаантай зүйл дээр хэн ч зээл авахгүй. Гэтэл 776 тэрбум буюу 200 орчим сая ам.доллар хэрэгтэй. Хэрэв мөнгө нь байгаа бол сар шинээс өмнө ахмадуудад зээлийг нь тэглээд, зээл аваагүйд нь мөнгийг нь өгөх хэрэгтэй.
Иймээс би 776 тэрбум төгрөг байна уу ? хэзээ өгөх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэдэг асуудлыг эрх баригчдад хандан тавиад байгаа юм. .
Салхитын мөнгөний орд хэний өмч вэ? Хэвлэл мэдээллээс авсан зүйлээс Ян Ман-ы өмч байснаа улсад авсан. 50-150 сая төгрөгийн хахууль авсан хэргээр 6 шүүгч шалгуулж байгаа. Хахууль өгч, мөнгө гаргасан этгээд бас байгаа. Хятадын ЭСЯ оруулсан мөнгөө хамгаална гэсэн. Энэ асуудал шүүхийн дагуу шийдвэрлэгдэнэ.
11 дүгээр сарын мэдээллээр 233034 хүн зээлийн данс нээсэн байгаа. Тиймээс 776 тэрбум төгрөг төлөх хэрэгттэй. Монголд 300 гаруй мянган ахмад тэтгэвэр авдаг. Энэ асуудал хууль санаачилснаар хэлэлцэнэ. Нэгдүгээрт нь Салхитын мөнгөний ордын өмчлөх эзэн шүүхээр шийдвэрлэгдсэн үү. 776 тэрбум төгрөг үнэхээр байгаа юу, төрийн дансанд. Энэ асуудлыг Цагаан сараас өмнө шийдвэрлэх хэрэгтэй.
У.Хүрэлсүх гитар дараад явж байгаа болохоос ямар ч ажил хийхгүй, утаа хэвээрээ байгаа шүү хэмээв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.