Үйл явдал1 мин унших

“Хөвсгөл мах маркет” ХХК нэг тонн адууны мах хандивлалаа

“Хөвсгөл мах маркет” ХХК нэг тонн адууны мах хандивлалаа

“Хөвсгөл мах маркет” ХХК-наас Шинэ корановирусын халдварт өвчний онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээнд нэг тонн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны махыг хандивлаж байна.  

ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн  Ч.Улаантай  “Хөвсгөл мах маркет” ХХК-ны захирал Э.Цогбаяр уулзаж,  нийгмийн хариуцлагын хүрээнд  нэг тонн адууны махыг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэй нөхцөл үүссэн энэ үед танай хамт олон санаачилга гаргасанд талархаж байна. Маргааш /2020.03.20/ Улсын онцгой комиссын хуралтай. Энэ хуралд албан ёсоор танилцуулж, уламжлана” гэв.

“Хөвсгөл мах маркет” ХХК нэг тонн адууны мах хандивлалаа

“Хөвсгөл мах маркет” ХХК нэг тонн адууны мах хандивлалаа

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013