Онцлох мэдээ1 мин унших
Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тангарагаа өргөж шинэ парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ

Сэтгүүлч Munkhjargal
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Сэтгүүлч Munkhjargal
Гишүүд нэрийн эхний үсгийн дарааллаараа, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараглана. Ингээд, төрийн сүлдэнд мэхийн ёсолж төрийн далбаанаас адис авч, тангарагийн бичигт гарын үсэг зурлаа.

Тогтоолд, “2020 оны 6 дугаар сарын 24-ны өдөр явуулсан УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 6.2, 7.4, 17.3.1 дэх заалтын үндэслэн тогтоох нь. УИХ-ын гишүүнээр сонгогдсон дараах нэр бүхий гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй” хэмээн заажээ.
Ийнхүү шинээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. УИХ-ын чуулган 16.00 цагт хуралдаж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр товлов.