Онцлох мэдээ2 мин унших
ТББХ-ноос Засгийн газрыг 14 яамтай байхыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдийн \2020.07.06\ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг УИХ-д өнөөдөр өргөн барьжээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яаралтай горимоор өнөөдөр хуралдаж хууль, тогтоолын төслийг дэмжсэн байна.
Төсөлд, Монгол Улсын Засгийн газар 14 яамтай ажиллах бөгөөд үүнээс 6 нь ерөнхий, 8 нь чиглэлийнх байхаар тусгажээ. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 17 гишүүн ажиллуулах юм.
Сэтгүүлч Enkhtuya

