Үйл явдал2 мин унших
Нэгдсэн үндэстний байгууллагын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаСуурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын шинэчлэл, НҮБ-ын 75 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
НҮБ-ын буцалтгүй тусламжаар “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” төслийг БШУЯ хамтран хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл дараах дөрвөн бүрэлдэхүүнтэй бөгөөд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн манай улс хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд олон орны туршлага, зөвлөмжийг судалж, хувилбарт төлөвлөгөө боловсруулсан гээд КОВИД-19 халдварт вирус, түүнээс урьдчилан сэргийлэх “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж, хэрэгжүүлэхэд НҮБ, НҮБ-ын Хүүхдийн сан онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.