Үйл явдал2 мин унших
Хүүхэд харах үйлчилгээний төвийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Enkhtuya
82 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч энэ хичээлийн жилд 16 дугаар хорооны 3-5 настай 504 хүүхдийг хамран сургахаар бүртгэж, бэлтгэлээ хангасан гэж ярилаа. Таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахын тулд өөрийн анги, танхимын боломжоос давсан хүүхдүүдээ төрийн бус өмчийн ойролцоох цэцэрлэгүүдэд шилжүүлэн сургах зохион байгуулалтыг хийсэн гэдгээ танилцуулав.
Дараа нь Баянзүрх дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг “Саруулхан”, “Нар” төвийн байраар орж, орчин нөхцөлтэй нь танилцаж, хүүхэд харагчдын санал бодлыг сонсов.
Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээг үзүүлээд эцэг, эхэд нь хүлээлгэн өгдөг Хүүхэд харах үйлчилгээний төв Баянзүрх дүүргийн хувьд 50 гаруй байдаг байна.
Хүүхэд харах төвүүд ажиллах журам, стандартын дагуу бэлтгэлээ хангаж байгаа тухайгаа танилцуулж, цаашид боловсролын мэргэжлийн нэг хүн хамт ажиллавал бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн боловсрол олгох, үйлчилгээний чанарыг сайжруулах боломжтой гэж саналаа хэлж байв.
