Байр суурь2 мин унших
Н.Наранбаатар: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ӨМНӨГОВЬ аймгийг оруулах санал оруулж байна
Сэтгүүлч batzaya
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч batzaya
Тэрбээр
"Үндсэн чиглэлийн ҮНЭТ БАЯЛАГ УС гэдэг хэсэг дээр нэг санал нэмж оруулмаар байна. Гүний усныг үйлдвэрлэлийн болон уул уурхайн чиглэлээр ашиглахыг хязгаарлах, бусад төслүүдийг дэмжих гэсэн заалт нэмэх саналтай байна.
АЯЛАЛ ЖУУЧЛАЛ гэдэг хэсэг дээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хөвсгөл, Хэнтий, Архангай, Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж гэдэг дээр ӨМНӨГОВЬ гэж оруулах саналыг оруулж байна. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай байхгүй байгаа учраас энд ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИНЭ гэдэг санаа оруулах нь зүйтэй. Хэд хэдэн аймагт хил орчны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа. Тухайлбал, Өмнөговь аймаг. Эхний бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа.
Өнгөрсөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говьгурван сайхан нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох гэдгийг нэмж оруулах саналтай байна.
Уул уурхайн яамныхан байгаа дээр хэдэн зүйл хэлмээр байна. Нүүрсний зам дээр уртын тээврийн зам хаагаад 7 хонож байна. Гол шалтгаан нь уурхайтай холбоотой ойлголцохгүй байгаа байдал, нүүрсний тарифтай холбоотой асуудал байгаа учраас үүнийг яаралтай яамнаас арга хэмжээ авах хэрэгтэй байна. Өнөө маргаашгүй шийдэх хэрэгтэй байна. Сайдын тушаалыг хэрэгжүүлэхгүй байгаа уурхайнуудтайгаа Засгийн газар арга хэмжээ авахгүй бол Өмнөговь аймагт тулгамдсан асуудал болоод байна.