Үйл явдал2 мин унших
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал Оюуны өмчийн газарт ажиллав

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЭнэ үеэр Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг нар байгууллагынхаа үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар товч танилцуулав.
Оюуны өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахын тулд бүтэц, орон тоо, төсвийн асуудлыг шийдвэрлэх, өөрийн байртай болохын тулд одоо түрээсээр эзэмшиж байгаа барилгыг блансаас блансад шилжүүлж авах зэрэг тулгамдсан асуудлын талаар удирдлагууд танилцууллаа.

Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх, цахимжуулах, салбар бүрт үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг хөндөн ярилцсан юм.
Эдүгээ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан эдгээр хуулиудыг баталснаар оюуны өмчийн багц хуулиуд хэрэгжиж эхлэх юм.
