Үйл явдал3 мин унших
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар дэлхийн стандарт шаардлагыг хангасан Ерөнхий боловсролын сургуулийн нээлтэд оролцлоо

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаСургуулийн нээлтийн үйл ажиллагаанд мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Жайка” олон улсын байгууллага, төслийн зөвлөх болон гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид, нийслэл, дүүрэг, хороодын удирдлага, сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, сурагчид зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцлоо.

Тэрбээр мөн сургууль баригдаж байх явцад сургууль хүртэлх 1.7 км авто зам барих 1.5 тэрбум төгрөгийг хоёр хуваан 2017, 2018 оны төсөвт тусгаж, авто зам тавьсан, нийслэл төсвөөсөө сургуулийг автобустай болгосон тухай дурьдаад, 2018 оны наймдугаар сарын 24-ний өдөр сургуулийн шавыг тавихаас эхлээд дуусах хүртэл бүх ажилд хяналт тавин хамтран оролцсон Япон улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокад чинь сэтгэлийн талархал илэрхийлж буйгаа тэмдэглэсэн юм.


Боловсрол, шинжлэх ухааны сайд хэлсэн үгэндээ сургуулийн багш, боловсон хүчнийг чадавхжуулах асуудлыг хөндсөн бол Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки амар тайван, аюулгүй орчин бүрдүүлсэн энэ сургууль цаашид баригдах ерөнхий боловсролын сургуулийн жишиг сургууль болоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэв.

Гадна болон дотоод орчин, анги танхим, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, спорт заал, шал, шат, ширээ, сандал, самбар, ариун цэврийн өрөө гээд бүх зүйл нь ерөнхий боловсролын сургууль ямар байх ёстой тэр бүх нөхцлийг бүрдүүлсэн, байгальд ээлтэй төдийгүй, газар хөдлөхөд хорогдох байр болгон ашиглах шийдлээр сургуулийг барьж, тохижуулсан байна.



