Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
Монгол Улсад хүний эрх зөрчигдөхөд хэдхэн хүн сошиалд дуугардаг. Тэр хүмүүсийн мах цусанд шингэсэн байдаг. Сошиалд хүний эрхийн зөрчлийн талаар та бүхний бичсэн зүйл нэгийг ч олсонгүй. Хүний эрх зөрчигдөхөд иргэдийнхээ дунд ороод зоригтойгоор хүний эрхийн талаар дуугарч, төр засагтаа дуу хоолойг нь хүргэдэг, эрх нь зөрчигдсөн хүний төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг тэмцэгчдийг Монголчууд хүсэж байна. Гол нь иргэд өөрсдийг нь өмгөөлдөг, улс төрөөс ангид дуугараасай, биднийг хэн өмгөөлөх вэ гэж хүлээдэг. Цаашдаа контортоо биш, албан тушаалтай байх байхгүй дээ биш иргэдийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэж байгаасай гэж хүсэж байна.
Ш.Алтантуяагийн хэрэг дээр манай албан гишүүн Оюунчимэг Малайзад очиж шүүх хурал дээр нь оролцож ажилласан. Олон улсын байгууллагад хэрхэн хандах тал дээр зөвлөгөө өгсөн. Бид бусад орны хүний эрхийн байгууллагуудтай байнга холбоотой байдаг.
Хохирогч хамгааллын байгууллагууд байгуулагдаад явж байгаа ч төсөв мөнгө хүрэлцэхгүйгээс ажилтан нь тогтвортойгоор ажиллах боломжгүй байна.
Сэтгэл санааны асуудлын талаар Хүний эрхийн комисс байнга гаргаж тавьдаг. Сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлалыг бий болгохын төлөө манлайлан ажиллана.
Эх сурвалж: