Үйл явдал4 мин унших
ТББХ: “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба50 хоногийн хугацаа нь бидний тооцож буйгаар 12 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болно. Асуудлын бэлтгэл ажлыг хангах, тодорхой хүрээнд ярилцаж зөвшилцөх шаардлага байгаа тул 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахтай холбоотой асуудлыг хойшлуулж өгнө үү” хэмээн горимын санал гаргав.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдэв.
Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Энэ чиг үүргийнхээ дагуу “Ажлын хэсэг байгуулах” Байнгын хорооны тогтоолыг боловсруулсныг онцолсон. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 23.2.14 дэх заалтыг үндэслэн Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар ажиллахаар, ажлын хэсгийн нарийн бичгээр Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Б.Хатантуул ажиллахаар төсөлд заажээ.
Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт тухай бүр шаардлагатай албан тушаалтныг дуудан оролцуулахаар тусгасан байна.

Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авав. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн нөхцөл байдал тун хүнд байгааг Х.Нямбаатар гишүүн дурдаад, тус байгууллагын удирдлагыг салбарын онцлогийг мэддэг, телевизийн урлагийг ойлгодог, улс төрөөс ангид баг бүрэлдэхүүн байгуулах чиглэлд холбогдох хүмүүс анхаарч ажиллаарай хэмээн захив.
Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлага болон Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд тодорхой шалгуур тавьдаг, уг асуудлыг томилгоо болон сонгон шалгаруулалтын үеэр хяналт тавьж ажилладаг байх шаардлагын талаар Ё.Баатарбилэг гишүүн байр сууриа илэрхийллээ. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, саналыг сонссон гэдгээ Байнгын хорооны дарга хэлэв.
Тухайлбал, Yндэсний зөвлөл нь олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах, хуульд заасан журмын дагуу Ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвших материал хүлээн авах хугацаа үргэлжилж байгаа, шинэ удирдлагуудыг томилох үйл ажиллагааг шинээр бүрэлдэх Үндэсний зөвлөл гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг тус байгууллагын төлөөлөл илэрхийлсэн байна.