Онцлох мэдээ2 мин унших
Төмөр замын тээврийн сүлжээг өргөжүүлнэ

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Enkhtuya
Хуулийн төслийг ЗТХ-ын сайд Л.Халтар танилцууллаа.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
лсын Их Хурлаас Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд баталж, 2012, 2015, 2017 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Төмөр замын тээврийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх зарим харилцаанаас гадна тулгамдсан олон асуудал гарч, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүсээд байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа зөрчил, давхардал болон зохицуулалтгүй байгаа зарим харилцааг хуульчлах замаар эрх зүйн орчин сайжран, төмөр замын тээврийн салбар хөгжиж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой, эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Техникийн саатал гарсан тул уг асуудлыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцэхээр хойшлууллаа.