Үйл явдал2 мин унших
Байгаль орчны яамны удирдлагын зөвлөл хуралдлаа

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба
“Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр Алсын хараа 2050, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд туссан xoг хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 2024 он гэхэд 24 хувьд хүргэх, xor хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг бууруулах боломжууд бүрдэх юм.

Мөн Удирдлагын зөвлөл Ховор ан амьтан, ургамлын өсгөн үржүүлж, ашиглалтын нөөцийг бий болгох ажлын хүрээнд 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон ирэх дөрвөн жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг сонсож, мэдээлэл солилцлоо.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам хатуу хөл хорио тогтоосон энэ үед иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг [email protected] хаягаар хүлээн авч шийдвэрлэн ажиллаж эхэллээ. Та БОАЖЯ-д ирүүлэх материалын бүрдэл хангасан албан бичгийг цахимаар ирүүлнэ үү.