Үйл явдал2 мин унших
Ротаричууд 100 сая төгрөг, 170 сая төгрөгийн эмнэлгийн аюултай хог хаягдал устгах төхөөрөмж хандивлалаа

Эх сурвалж:
Gogo.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Gogo.mnМонголын Хөгжлийн Ротари сангаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор зуун сая төгрөгийн хандивыг өнөөдөр гардуулан өглөө.

ХӨСҮТ нь КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой уг өвчнийг цаг алдалгүй оношлох, илрүүлэг, тандалт, хавьтлын шинжилгээг хийж, аймаг, дүүргүүдийн урвалж, оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед эмнэлгийн аюултай хог, хаягдлыг стандартын дагуу устгах нь чухал ач холбогдолтой. “Улаанбаатар Ротари клуб”-тэй түншийн харилцаат Франц улсын “Парис Ротари клуб” эмнэлгийн аюултай хог, хаягдал устгах төхөөрөмж хоёр ширхгийг Францын Санодев (Sanodev) компанид захиалан үйлдвэрлүүлж, Монголд хандивласныг тус клубын удирдлага Эрүүл мэндийн яаманд гардуулан өглөө.
