Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн байна.
Б.Баттөмөр гишүүний танилцуулсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Дамдинням, Ц.Туваан, Б.Жавхлан нар асуулт асууж, Шадар сайд болон Сангийн сайдаас хариулт, мэдээлэл авав.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтад Улсын Их Хурлын 69 гишүүн оролцов. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 50 гишүүн төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжиж, дээрх хуулийг баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.
Эх сурвалж: