Үйл явдал2 мин унших
Улсын Их Хурлын гишүүд "Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа" аяныг эхлүүллээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж байгаа ч, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа илэрхийлээд, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан эхлүүлсэн уг аяныг бизнес эрхлэгчид талархан дэмжиж байгааг онцолсон.

Тус аяны хүрээнд Завхан аймгийн харьяат найман эмч өнөөдөр халдвар цар тахлын нөхцөл хүндэрсэн төрөлх нутагтаа очиж, туршлагаа хуваалцан 14 хоног ажилахаар болсныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан гишүүн энэ үеэр тодотгоод тэвдэж явахад тэвэнгээр туслах нь хүний эрхэм нандин чанар тул бизнес эрхлэгчид, иргэд, төрийн бус байгууллагуудаас уг аяныг идэвхтэй дэмжихийг хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ, халдварт цар тахал орон нутагт хүртэл хүндэрч байгаа энэ цаг үед эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдан, хүнд нөхцөлд ажиллаж байгааг тодотгоод монголчууд бид бие биедээ байгаагаа хуваалцан, сэтгэлийн дэм өгөн, гар сунган тусалж байж энэ аюулт тахлыг даван туулна гэдгийг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан амаргүй цаг үе, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд үл шантрахыг хүсээд, төрийн байгууллага, иргэд эмч, эмнэлгийн ажилтнуудыг ойлгож, үүрэгт ажилд нь саад болохгүй, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ вакцинжуулалтдаа идэвхтэй хандахыг уриаллаа.