Байр суурь2 мин унших
Гадаа их хүйтэн, автомашины хөдөлгөөн бага байгаа тул бодис сайн хайлахгүй байна

Эх сурвалж:
Ikon.mnОдоохон...
Байр суурь2 мин унших

Эх сурвалж:
Ikon.mnТэрбээр “Сүүлийн өдрүүдэд гадаа хасах температур өндөр буюу (-30) давж байна. Өнөөдөр зам цэвэрлэгээ, цасны 17 машин болон бүх хог тээврийн машин гарсан.
Ямартай ч зам талбайн үйлчлэгч нар маань явган хүний зам талбайгаа цэвэрлэн ажиллаж байна. Тодруулбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын нийт 276 ажилтан ажиллаж байгаа ба бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор өглөө тав, зургаан цагт ажилдаа гардаг байсан бол одоо долоон цагт гарч байгаа юм. Мөн Цагаан даваа өчигдрөөс хойш нээгдээд үйл ажиллагаа нь жигдэрсэн” гэлээ.
2020 оны 11-р сарын 24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 151.5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацаж халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлж байсан юм. Өөрөөр хэлбэл 11 сартай харьцуулахад өнөөдөр цацсан бодис, давсны хэмжээ багассан байна.
2019 оны 10, 11, 12 дугаар сар болон 2020 оны нэгдүгээр сард нийт 1,170 тонн бодис, 523 тонн давс цацсан бол 2020 оны 10, 11, 12 дугаар сар болон 2021 оны нэгдүгээр сарын эхэнд нийт 1,523 тонн бодис цацжээ.