Үйл явдал1 мин унших
Усны тухай хуульд нэмэлт оруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУсны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.
Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Ганбаатар, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Ц.Туваан нар ажиллахаар Байнгын хорооны тогтоол баталлаа.