Үйл явдал1 мин унших

Уругвайн Ерөнхийлөгч хамгийн ядуу тэргүүн

Уругвайн Ерөнхийлөгч хамгийн ядуу тэргүүн
Уругвай улсын Ерөн­хийлөгч Хосе Мухикаг “El presidente mas pobre” буюу “Дэлхийн хам­гийн ядуу Ерөнхийлөгч” хэ­мээдэг. Өд­гөө 77 настай тэр­бээр Ерөн­хийлөгчийнхөө цалин­гийн ихэнх хувийг сайн үйлсийн аянд хандивладаг болохоор түүнийг дэлхийн хамгийн өгөөмөр төрийн тэргүүн ч гэж хэлж болно.

Мухикагийн сарын ца­лин нь 12500 ам.доллар ч 1250 ам.долларыг л өөртөө үлдээдэг байна. Тэрбээр “Энэ мөнгө надад хангалттай. Уруг­­вайчуудын орлого үүнээс ч бага байгаа энэ үед на­дад ийм цалин байхад л болно” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн гэргий, сенаторын гишүүн ч бас орлогоо хандивт өргөдөг аж. Тэд Монтевидеогийн нэгэн фермд амь­дардаг бөгөөд тө­рийн тэргүүн болсноосоо хойш авсан хамгийн үнэтэй зүйл нь 1945 ам.долларын “Фольксваген Битл” авто машин гэнэ.

Мухика банканд ямар ч дансгүй, бас хэнд ч өргүй юм байна. Түүний хувьд Мануэль нэртэй нохойтойгоо хамт байхыг юунаас ч илүүд үздэг аж.

Сэтгүүлч ts8060

Улстөрчийн ХөрөгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2014
  4. 2012
  5. 2011
  6. 2010
  7. 2009