Онцлох мэдээ4 мин унших
Цар тахлын эсрэг хуулийн тоон танилцуулга

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүнээс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцэн, үзэл баримтлалын хүрээнд дэмжин цаашид нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
Дээрх хуулийн төслүүдийг нэгтгэсэн хувилбар болон “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах зарчмын асуудлыг зохицуулсан.



Хууль батлагдсанаар цар тахлын улмаас Монгол Улсад үүссэн эдийн засаг, санхүүгийн эрсдлийг бууруулж, үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин орлого нь тасалдсан иргэн хуулийн этгээдэд учирч буй эдийн засгийн хүндрэл, зээлээс үүсэх өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх, цар тахлын үед халдварт өвчнөөр өвчилсөн буюу, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь баталгаа бүрдэх, хамгаалагдах, барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүг тогтворжуулах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад тэтгэмж олгох, гадаадад буй иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хангах, дэмжлэг үзүүлэх, оюутан сурагчдын төлбөрийг хөнгөлөх зэрэг ач холбогдол бүхий цогц арга хэмжээг багтаасан эрх зүйн шийдвэр боллоо.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачилагчид нь буцаасан.