Үйл явдал1 мин унших

Цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо

Цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо

МҮЭ-ийн холбооны болон орон нутаг, нийслэл дэх ҮЭ-ийн гишүүн байгууллагуудын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох уулзалт өнөөдөр /2021.04.14/ цахимаар боллоо.

Уг уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Өнөөдөр НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн үйл явц, хамтдаа зохион байгуулсан арга хэмжээний талаар гишүүд, иргэдэд мэдээлэл хэрэгтэй учраас энэхүү  уулзалтыг зохион байгуулж байна. Энэ тэмцлийн үйл ажиллагаа 2017 оны 3 дугаар сараас эхэлсэн. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах үеэс НД-ын шимтгэл нэмэгдэх шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, бид үе шаттай арга хэмжээг зохион байгуулж ирсэн. НДШ-ийн нэмэгдлийг зогсоох, бууруулахад гол анхаарлаа тавина гэдгийг онцолсон юм.

Цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо

Цахим хуралд оролцсон Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ганболд, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга М.Батцоож, Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн холбооны дарга О.Батзаяа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, БШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нар саналаа хэллээ.

Сэтгүүлч soyolmaa

Нийгмийн даатгалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2022
  4. 2021

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2013
  5. 2012