Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар болон Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт /2026.07.20/ ажиллалаа. Наадам болон зуны амралтын үед нийгмийн даатгалын үйлчилгээг тасралтгүй, саадгүй, үзүүлэх чиглэлээр дараах чиг үүргийг өглөө.
- Бүх хууль тогтоомжийг чандлан сахих, мөрдөх, хэрэгжүүлэх;
- Ажил олгогч, ажилтан, даатгуулагч, тэтгэвэр, тэтгэмж авагч, харилцагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх;
- Ажлын тасралтгүй байдлыг хангах, албан хаагчдын ажил амралтын тэнцвэрийг ханган төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллах;
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх;
- Ажил олгогч, даатгуулагч, харилцагчаас ирсэн өргөдөл гомдлын хуулийн хугацаанд нь шийдвэрлэх зэрэг болно.



Мөн Улсын их хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцоллоо.