#Коммент2 мин унших
Б.Батжаргал: НДС-ийн хөрөнгийг эрсдэлгүй найдвартай эх үүсвэрт хөрөнгө оруулж, сангийн хөрөнгийг ӨСГӨЖ байна

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан ажлыг улам эрчимжүүлж, авлигын суурь шалтгааныг арилгах эрсдэлийг бууруулах зорилгоор АТГ-аас хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан авлигын эрсдэлийг бууруулахад чиглэсэн тодорхой санал зөвлөмжийг боловсруулснаа хүргүүлсэн юм.
НДЕГ-ын дарга Б.Батжаргалаас АТГ-т ирүүлсэн албан бичигт ЗГ-ын 2026 оны 32 дугаар тогтоолын дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 150 тэрбум төгрөгөөр тэтгэврийн нөөц санд байршуулсан хөрөнгөөс 85 тэрбум төгрөгөөр ЗГ-ын дотоод үнэт цаасыг тус тус худалдан авч, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй найдвартай эх үүсвэрт хөрөнгө оруулж хүүгийн өгөөжөөр сангийн хөрөнгийг өсгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Нийгмийн даатгалын багц хууль 2023 онд Их хурлаас батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нэлээн олон хяналтын механизм шинээр орж ирсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Мэргэжлийн хороо гэж байгуулагдсан. Энэ хороо хараат бус олон нийтийн хороо, мэргэжлийн хүмүүс ажилладаг. Энэ мэргэжлийн хорооноос ямар банканд, ямар хэмжээтэй, ямар хүүтэй байршуулбал зохистой талаар мэргэжлийн дүгнэлт гаргаж өгч байгаа.

Энэ ажлын хүрээнд бид нар АТГ-таас тодорхой зөвлөмж авч ажиллаж байгаа. Энэхүү ажиллагаа бол маш том дүнтэй. Ямар нэгэн авлига болон ашиг сонирхлоос хараат бусаар ажиллаж энэ ажлыг хийх ёстой. Тийм учраас бид нар бол АТГ-таас зөвлөн туслах ажлын хүрээнд зөвлөгөө авч ажиллаж байна. Мэдээллүүдээ хүргүүлж ямар нэгэн алдаа эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх байдлаар холбогдох бүх мэдээллийг АТГ-т хүргүүлж зөвлөмж авч ажиллаж байна.