Үйл явдал5 мин унших
Худалдааны төв, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийлээ

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Үйл явдал5 мин унших

Сэтгүүлч soyolmaa
2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 цагийн хооронд Улаанбаатар хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 50.6 тн мах шалгагдаж нэвтэрснээс 50.6 тн нь худалдааны зориулалтаар, 0 тн нь хувийн хэрэгцээнд, 0 тн нь нөөцөд, 0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 0 толгой нэвтэрсэн байна.

Махны бөөний үнэ хонины мах 7800-11500 төгрөг, үхрийн мах 8000-13000 төгрөг, адууны мах 7000-11000 төгрөг, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгний үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн цул махны дээд үнэ 16000 болж үхрийн гуяны цул мах 500 төгрөгөөр буурсан байна. Бусад махны жижиглэн болон бөөний үнэнд өөрчлөлт ороогүй байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 9.9 тн нэмэгдэж 19.8 тонн мах нийлүүлэгдсэн байна.
Барс-1 захад худалдаалагдаж буй Монгол төмс 900, Монгол лууван 1500, Монгол сонгино 4000, Хятад сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна. Хүнсний ногооны бөөний үнэ монгол төмс 620, лууван 700, монгол сонгино 3800, хятад сонгино 1600 төгрөгийн үнэтэй, Монгол төмс шуудай /40 кг/ нь 25000, монгол лууван шуудай /40 кг/ нь 26000, Хятад сонгино шуудай нь 25000-28000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан зах, Жанжин зах, Баянзүрх-2 зах, Мөнх худалдааны төв, Хан талст худалдааны төв, Баянзүрх-1 зах зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-12500, хонины цул мах 11500-13000, үхрийн ястай мах 13000-13500, үхрийн цул мах 14000-16000, ямааны ястай мах 9500-10500, ямааны мах 11000-11500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1600-1650, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 4000-5000, Орос сонгино 3000, Хятад сонгино 2000-2500 төгрөг, Монгол өндөг 350-480 төгрөгийн үнэтэй байна.

Баянгол дүүрэгт байрлах “Таван-Эрдэнэ” захад хонины махны үнийг 13500 болгож 300 төгрөгөөр, үхрийн гуяны цул махыг 16500 болгож 300 төгрөгөөр буулгах арга хэмжээ авсан.
Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” захад худалдаалж байсан адууны цул махыг 14000 төгрөг болгож 500 төгрөгөөр буулгах арга хэмжээ авсан. Мөн Хархорин захад сүүлийн 3-4 хоног өндөгний нийлүүлэлт ирээгүй байна.
Хан-Уул дүүрэгт байрлах Буянт-Ухаа зах, Фермерүүд зах, Яармаг худалдааны төв, 52 зах, Лавай зах, Органик худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-13000, хонины цул мах 11500-13500, үхрийн ястай мах 12500-14000, үхрийн цул мах 14000-16000, адууны мах 13000-13500, Алтан тариан дээдийн дээд гурил 1800-2300, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1250-1400, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 4200-4800, Орос сонгино 3000, Хятад сонино 2200-3000, Монгол өндөг 450-480, орос өндөг 480 төгрөгийн үнэтэй байна.
Сүхбаатар дүүрэгт байрлах Бүрд плаза, Хүсэл төв, Их тойруу худалдааны төв, Бэлх зах, Мянганы-Уул худалдааны төв, Баян-Уул төв, Бүрд худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд тариа дээдийн дээд 1 кг 2000 – 2200 төг, алтан тариа дээд гурил 1 кг 1500 -1750, нэгдүгээр гурил 1300 -1350, хоёрдугаар гурил 900 -1100 төгрөг, сүү 1 л 2800-3000, сүү 0,5 1300 төгрөг, цагаан будаа 1 кг 20200-3500 төгрөг, элсэн чихэр 1кг 2300- 2500 төгрөг, атар талх 1200 – 1300, у/тос 4000-7000 төгрөг, өндөг – 470 – 500 төг, Үхрийн цул мах 14000-15500, ястай мах 12000-14000, хонины мах ястай 9000 - 11000, цул 10000-11000 төгрөгөөр адууны 13800 төг байна.
Бусад өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнийн үнэ хэвийн борлуулалттай байна. Өмнөх өдөр нь албан шаардлага тавьж үнэ буулгасан тул 4 сарын 18-ны өдөр махны үнэ 300-1000 төгрөгөөр буусан байна.