Онцлох мэдээ3 мин унших
"Ковид"-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЦаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн топгвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй хэмээн үзжээ. Иймд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг хангаж хамгаалах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тандалт судалгаа, илрүүлэх ажлыг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, холбогдох бусад байгууллагуудын саналд үндэслэн энэхүү төслийг боловсруулжээ.

Монгол Улсад коронавируст халдвараар 2021 оны зургадугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 78.347 хүн өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 546 (нийт халдварын тохиолдлын 0.7 хувь), дотоодын халдвар 77.801 (нийт халдварын тохиолдлын 99.3 хувь) бүртгэгдсэн байна. Засгийн газар шаардлагатай арга хэмжээг холбогдох хууль, дүрэм, журам, төсвийн хүрээнд авч ажилласан байна