Үйл явдалХүний эрх1 мин унших

Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнө бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна

Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнө бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна

Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Иргэдийн биед халдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, уг асуудлыг шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.

Түүнчлэн дээрх асуудлыг яаралтай шалгаж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ сайд Д.Нямбаатарт үүрэг болгосон юм.

Тэгвэл салбарын сайд Х.Нямбаатар цахим хуудастаа "Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" гэлээ.

Хүний эрх

Сэтгүүлч Enkhtuya

Холбоотой мэдээ

Хүний эрх