Үйл явдал2 мин унших
О.Цогтгэрэл: Үндэсний үйлдвэрлэгч, дотоодын бизнесүүдийнхээ бүтээгдэхүүнийг төр төсвийн худалдан авалтаар дэмжих нь зөв

Сэтгүүлч Erdenejargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Erdenejargal
Энэ удаагийн уулзалтад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн 80 гаруй төлөөлөл оролцсон бол урилгаар УИХ ын гишүүн О.Цогтгэрэл, Х.Булгантуяа болон ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Тэд “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн хүрээнд санал солилцож гарц шийдлээ нэгтгэн ярилцлаа.


Цар тахлын энэ үед төр хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллах нь хүнд цаг үеийг хамтдаа давах гарц гэж оролцогчид үзэж буй аж.

Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх гүүр болж төр үйл ажиллагаандаа үйлдвэрлэгчдийн санал бодлыг шингээх сайн жишиг тогтоно гэж баялаг бүтээгчид үзэж байна.

Тэр тусмаа технологийн боломжийг ашиглаад тал талын төлөөллүүдийг оролцуулах хэрэгтэй. Тиймээс төр болон хувийн хэвшлийг холбох гүүр болсон “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны үүрэг оролцоо асар чухал байна гэж би харлаа.
Нягтлан бодох бүртгэл, цэвэрлэгээ, хамгаалалтын үйлчилгээг дотоодын бизнесүүдээсээ авах ёстой. Үр дүнд хөдөлмөр төрөлжиж, бизнесүүд томорч, тэнд ажиллагсдын дундаж цалин ч нэмэгдэнэ хэмээн өөрийн бодлыг илэрхийллээ.