Үйл явдал2 мин унших
“Уурхайчдын нэрэмжит талбай”-н шав тавих ёслол боллоо

Сэтгүүлч Erdenejargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Erdenejargal
Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх наймдугаар сарын 1-нд ашиглалтад орох “Уурхайчдын нэрэмжит талбай”-н шав тавих ёслолыг зохион байгууллаа.

Шав тавих ёслолд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, хууль эрх зүй хариуцсан дэд захирал Б.Батсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.

Үе үеийн уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сурталчлан таниулах, зорилгоор дээрх төслийг эхлүүлжээ.
Тус талбайн зураг төсөлд уурхайчдын ажил мэргэжлийн онцлогийг харуулсан хөшөө, уул уурхайн салбарын билэг тэмдгийг агуулсан 100 жилийн ойн дурсгалын хэсэг, ил далд уурхайн зохиомж бүхий тохижилтын хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж зэргийг тусгаж өгчээ.

“Уурхайчдын нэрэмжит талбай” ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, Уул уурхайн машин механизмын үзүүлэнгийн хэсэг, Хүүхдийн тоглоомын талбай болон чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.