Үйл явдал3 мин унших
Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байна

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын эрчим хүчний салбар өвлийн их ачааллын үед системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажиллаж байна. Өнгөрсөн оны төвийн системийн оргил ачаалал 1308 МВт-д хүрсэн бол 2021-2022 оны өвлийн оргил ачааллын чадлын хэмжээ 1371 МВт-д хүрэхээр таац гарчээ.


Өнгөрсөн 30 жилд энэ салбар гал унтраах, аргацаах байдлаар явж ирсэн. Одоо энэ хандлагыг эрс өөрчилнө. Засгийн газраас эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа гэв. “Тавантолгойн цахилгаан станц”, “Амгалан дулааны станц”, “ДЦС-2”, “ДЦС-3”, “Чойбалсангийн дулаан цахилгааны станц”-ыг өргөтгөнө. Мөн Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар олон жил саатсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Уг станц ашиглалтад орсноор баруун бүс болон Алтай, Улиастайг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно.

Арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай утсаар ярьж "ДЦС-3"-ын өргөтгөлийн төслийн талаар санал солилцсон. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагааны туршлагатай ОХУ-ын Интер РАО-Экспорт компани ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан манай талд ирүүлэхээр тохиролцсон. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн асуудлыг 2022 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд хэллээ.


Улсын хэмжээнд 2020 онд 7,145.7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 12.5 сая.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80.7%-ийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.3 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангажээ.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсч байхад дотоодын эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувийн өсөлттэй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 190 Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож байна. Хотын дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж 2025 оны түвшинд 3874 Гкал/ц болохоор байна. Хэрэглээ ингэж жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа ч үйлдвэрлэж буй өртгөөс бага үнэ, тарифаар борлуулдаг нь энэ салбарыг алдагдалд оруулах гол хүчин зүйл болжээ.