Онцлох мэдээ2 мин унших
Ази-Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чуулж байна

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЧуулга, уулзалтад нийт 23 улсын парламентын төлөөлөл оролцож байгаагаас зургаан улсын парламентын тэргүүн, парламентын дэд дарга хоёр, 113 парламентын гишүүн оролцож байна.

Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалтаар улс төр, аюулгүй байдлын асуудлууд, худалдаа, эдийн засгийн асуудлууд, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн салбар гурван хуралдааныг зохион байгуулж, тогтоолууд болон хамтарсан мэдэгдэл батална.


Дашрамд тэмдэглэхэд, Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын хууль тогтоох байгууллагаар дамжуулан тус бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх үндсэн зорилготой.

Мөн уг чуулган нь парламент болон гишүүд хооронд мэдээлэл, туршлага солилцох замаар хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, улмаар гишүүн орнуудын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон урьдчилан сэргийлэх дипломат хүчин чармайлтыг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Түүнчлэн 2011 онд Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулганы 19-р ээлжит хуралдааныг манай улсын парламент амжилттай зохион байгуулж, нийт 24 орны 215 парламентын гишүүн оролцож, 17 тогтоол баталжээ