Онцлох мэдээ2 мин унших
Эхний удаа сануулах арга хэмжээ авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцууллаа.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.
Зөрчлийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арван хоёрдугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон ч хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдээгүй зэрэг шалтгааны улмаас Монгол Улсын Их Хурал 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж байсан.
Сэтгүүлч Enkhtuya


