Байр суурь3 мин унших
Ц.Мөнхцэцэг: Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдийн үйлдсэн хэрэгт таарах шийтгэл оноох шаардлагатай

Сэтгүүлч Namuuna
Одоохон...
Байр суурь3 мин унших

Сэтгүүлч Namuuna
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан УИХ-ын Хянан шалгах Түр хороо Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдийн үйлдсэн хэрэг, учруулсан хохиролд нь таарсан шийтгэл оноож, учирсан хохирлыг нь бүрэн төлүүлж шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Энэ зорилгоор УИХ-ын Хянан шалгах Түр хороо ажиллаж байгаа билээ. Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдийн үйлдсэн хэрэг, учруулсан хохиролд нь таарсан шийтгэл оноож, учирсан хохирлыг нь бүрэн төлүүлж шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ёстой" хэмээгээд дараах асуултуудыг тавьсан юм.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
Ц.Мөнхцэцэг гишүүнтэй санал нэг байна. Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлийн бараг 1/4 нь барьцаа хөрөнгө хангаагүй. Хувийн компаниудын хувьд бол барьцаагаар зээл төлүүлэх боломжтой. Харин төрийн өмчит компанид бол барьцаалах зүйл байхгүй тул хүндрэлтэй байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
650 орчим тэрбум төгрөгийн төрийн өмчит компанийн зээл байгаа. Эрдэнэс Монголын 150 тэрбумын Гашуун сухайтын автозамын орлогоос авах. Гол үйлчлүүлэгч Эрдэнэс таван толгойн үнэт цаас гаргах гэх мэт. ТОСК 170 тэрбумыг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болгох зэргээр төлбөрийг нь барагдуулах саналууд байгаа.

Нийслэлийн прокурорын газар:
Мөрдөн байцаалт 6, хэрэг бүртгэлийн 26 хэргийг шалгаж байгаагаас улс төрд нөлөө бүхий 4 этгээд байна. Хөгжлийн банкны 8 албан тушаалтан цагдан хорих арга хэмжээ авагдсан.