Үйл явдал1 мин унших
Н.Учрал: Эдийн засаг агшиж байгаа үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ
Хөгжлийн банк
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банканд ажиллах үеэрээ /2025.08.11/ Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан нийт 149 төслийг эрэмбэлж, сонгогдсон төслүүдийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлдэг болохыг мэдэгдлээ.
Тэрбээр төсөл сонгон шалгаруулалт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийг нээлттэй, ил тод болгохыг онцолцон юм.
Мөн тэрбээр,"Хөгжлийн банк бол богино замын ашиг хөөцөлддөг автобус биш, улс орны ирээдүйг тээдэг урт замын галт тэрэг юм. Бид энэ галт тэргийг зөв чиглэлд хөдөлгөхийн тулд намчирхлаас салгах хэрэгтэй. Арилжааны банкны хийдэг ажилтай давхцах ёсгүй. Харин импортыг орлох үйлдвэрлэл, технологийн дэвшил, шинэ ажлын байр бий болгох, стратегийн ач холбогдолтой өндөр эрсдэлтэй төслүүдийг зоригтойгоор санхүүжүүлэх ёстой.
Дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед бид ажлын байрыг хамгаалах, хувийн хэвшлийн ачааг хөнгөрүүлэх гол зэвсэг нь Хөгжлийн банк байх ёстой.
Үүний тулд унасан нэр хүндээ сэргээж чанаргүй зээлүүдийг шийдвэрлэхээс эхлээд түмэн олондоо ил тод, нээлттэй байх ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлдөө шахааны хүн бус Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагаас төлөөлөл оруулах хэрэгтэй. Тэгж байж Хөгжлийн банк зөв бүтэц, зөв удирдлагатай, улс төрөөс ангид, зөв үйл ажиллагаатай болно. Хувийн хэвшлүүдээ хулгайч нүдээр бус баялаг бүтээгч гэж харж бодитоор дэмжье гэв".
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
