Үйл явдал1 мин унших

ХХААХҮ-ийн сайд баруун бүсийн 5 аймагт үүрэг өгөв

ХХААХҮ-ийн сайд баруун бүсийн 5 аймагт үүрэг өгөв

Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар “Баруун бүсийн зөвлөгөөн”, уулзалт боллоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Ховд аймагт ажиллаж Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг дарга болон ХААГ-ын дарга нартай уулзав. Энэ үеэр аймгийн Засаг дарга нар ХАА өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдлын талаар мэдээлж, салбарын сайдад холбогдох санал хүсэлтээ уламжиллаа.

ХХААХҮ-ийн сайд баруун бүсийн 5 аймагт үүрэг өгөв

ХХААХҮ-ийн сайд баруун бүсийн 5 аймагт үүрэг өгөв

Харин ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт Засгийн газар болон салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг танилцуулж, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, 5 аймгийн холбогдох албан тушаалтнуудад дараах зүйлийг  үүрэг болголоо.

Тухайлбал:

  • Малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах,
  • Зуншлага тааруу байгаа аймаг, сумдын отор нүүдлийн судалгааг гаргаж, мал эмнэлгийн халдварт өвчний тархвар зүйн судалгаатай уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах
  • -Аймаг бүр намрын ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг сануулав.

ХХААХҮ-ийн сайд баруун бүсийн 5 аймагт үүрэг өгөв

Сэтгүүлч Sarantuya

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013