#Тойрог1 мин унших

ЗАВХАН: Марузын рашаан орчимд байсан 2 тонн хогийг цэвэрлэв

ЗАВХАН: Марузын рашаан орчимд байсан 2 тонн хогийг цэвэрлэв

Завхан аймаг Тосонцэнгэл сумын Марузын рашаан орчимд байсан 2 тонн хогийг цэвэрлэлээ.

БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан 9-р сарын 3, 4-ний өдрүүдэд Тосонцэнгэл сумын Марузын рашаан орчмын хогийг цэвэрлэв.

Нийт 2 тонн гаруй хогийг цэвэрлэн ачиж Тосонцэнгэл сумын төвлөрсөн хогийн цэгт буулгасан бөгөөд амрагчдад болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлын тухай хуулиар сурталчилгаа хийж, гарын авлага материал, хогийн уут зэргийг тарааж ажиллав.

ЗАВХАН: Марузын рашаан орчимд байсан 2 тонн хогийг цэвэрлэв

ЗАВХАН: Марузын рашаан орчимд байсан 2 тонн хогийг цэвэрлэв

Сэтгүүлч Hongorsaikhan

Тусгай хамгаалалттай газар нутагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2016
  4. 2015
  5. 2014