Үйл явдал1 мин унших

ИТХ-ын зөвлөлийн хурал боллоо

ИТХ-ын зөвлөлийн хурал боллоо

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

  • Хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
  • Нөхөн сонгуулийн тов зарлах тухай
  • Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаарх мэдээлэл
  • Ой тэмдэглэх тухай
  • Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай
  • Бусад асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

ИТХ-ын зөвлөлийн хурал боллоо

ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын төлөөлөгч П.Жавзмаа, Ц.Баттөмөр, Л.Мөнхтүвшин, Э.Билгүүн, Ц.Сарантуяа, Ш.Батдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 онд ажиллах юм.

Сэтгүүлч soyolmaa

Сүхбаатар дүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023

Дата архиваас

  1. 2024
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014