#Тойрог1 мин унших
Сүхбаатар дүүргийн Сэргээн засах төв эмнэлэгт ажиллаа

Сүхбаатар дүүрэг
Тойргийн ажил үргэлжилсээр ...
Сүхбаатар дүүргийн Сэргээн засах төв эмнэлэгт ажиллаа.Тус эмнэлэгийн удирдлагууд - Т.Бодау, Б.Хишигням нар үйл ажиллагаагаа танилцуулж, цаашид ямар чиглэлээр, юунд анхаарч урагшлах тухайгаа ярив. 2022 онд АНУ-ын Элчин сайд Майкл С Клеческиг тус эмнэлэгт урьж, тус улсын энэ чиглэлийн тэргүүлэх үйлчилгээ, инновацын туршлагаас суралцаж, мэдлэг, мэдээллийг нь Монголд нэвтрүүлэхэд нь тус дэм болох яриа хэлэлцээг өрнүүлж байв.
Одоогийн удирдлагуудыг ч дэмжиж, төрийн төсөв санхүүгийн бодлогод энэ эмнэлгийн шаардлага хэрэгцээг тусгах талаас нь анхаарч ажиллахаас авахуулаад бусад олон асуудлаар үргэлжлүүлэн тустай байхыг хичээн зүтгэх болно.


Сэтгүүлч Ц.Соёлмаа
