Үйл явдал1 мин унших
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЗЛЭГТ 700 ИРГЭН ХАМРАГДЛАА

Сүхбаатар дүүрэг
Тэргүүн шадар сайд Н.Учралын санаачилгаар "Сайн Учрал" сан, Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо, БНСУ-ын “Южин оптикал” нүдний эмнэлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ТУНГАЛАГ МЭЛМИЙ" аян 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд "Сэлбэ нэгдсэн эмнэлэг"-т Сүхбаатар дүүргийн 700 иргэнд хараа зүйн цогц оношилгоо, зөвлөгөө авч, харааны шил тохируулах үйлчилгээ үзүүллээ.
Мөн шүд, дотор, мэдрэл, хавдар, зүрх судас, чих хамар хоолой, арьс, гэмтэл, мэс засал, сэтгэц, хоол боловсруулах зэрэг 16 төрлийн төрөлжсөн үзлэг, оношилгоонд хамрагдлаа. Сүхбаатар дүүргийн иргэд эрүүл мэндийн чухал үзлэг, шинжилгээндээ хамрагдаж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой өдөрлөг боллоо.



10-р сард үзлэгт хамрагдсан хүн бүрд тохирсон харааны шилийг БНСУ-д үйлдвэрлээд, Монголд хүлээлгэн өгнө. “Тунгалаг мэлмий” аянд өнөөдрийн байдлаар нийт 3700 гаруй иргэн хамрагдаад байгаа юм. Хамтран ажилласан Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Сэлбэ нэгдсэн эмнэлэг”-ийн удирдлага, баг хамт олонд талархал илэрхийлье.
