Үйл явдал3 мин унших
Говь-Алтай аймгийн иргэд Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд саналаа өглөө

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаНийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг тэтгэврийн шинэчлэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсний дараа иргэд асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга н.Нарантуяа, улсад 30-аас дээш жил ажилласан хүмүүс нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг болгох, эмнэлэг, сургуульд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа цэвэрлэгч, үйлчлэгч, манаач хийж байгаа хүмүүсийн цалин бага байгаа болон цагдаа, онцгой байдлын албаны албан хаагчид тэтгэврээ цалингийн 80 хувиар тогтоолгож байхад нийгмийн халамжийн чиглэлийн хүмүүс 45 хувиар тогтоолгож байгаа зөрүүтэй байдлыг арилгах талаар санал хэлэв. Есөнбулаг сумын иргэн н.Лхагвасүрэн, цалингийнхаа 45 хувиар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг 60 хувь болгож нэмэгдүүлэх, дараалсан долоон жилийн доторх тасарсан хугацааны шимтгэлийг хувь хүн өөрөө нөхөн төлдөг болох зэрэг санал хэлсэн бол иргэн н.Чүлтэм, тэтгэврийн зөрүүг арилгаж, шударга бус байдал, улс төрийн нөлөөг байхгүй болгох хэрэгтэй гэсэн юм. Иргэн Цэрмаа, 1995 оноос өмнөх итгэлцүүрээр тэтгэвэрт гарсан удирдах ажилтнууд хохирсныг засаж залруулах,

Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын газрын ажилтнуудынхаа цалинг нэмэх, говийн нэмэгдлийг сэргээх, ажилласан жил дээр хүүхдийн тоогоор 1.5 жил нэмдгийг бүх эхчүүдэд ижил хэрэглэх зэрэг санал хэлэв. Тус аймгийн Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбарын тэргүүн н.Өлзийсайхан, Нийгмийн даатгалын сангийн эрсдлийг хаах зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, холбогдох бусад хуультай уялдуулах, өөрөө хүсвэл хүмүүс 50-60 настайдаа тэтгэвэрт гарч болох зохицуулалт оруулах, тэтгэвэр өвлүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөх нь зүйтэй гэсэн бол иргэн Ц.Зориг, долоон жилийн цалингийн дунджаар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг шинэчилж таван жилийн дундажтай нь нийцүүлэх, тэтгэврийн зээлийн хугацааг сунгах тухай санал хэлж,

Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан саналыг Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг https://d.parliament.mn хуудсанд байршуулсан тул иргэд зүйл, заалт бүр дээр саналаа өгөх боломжтой юм