Үйл явдал1 мин унших
УЛААН БЭРС КЛУБ 17 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ ТӨГСӨЛТӨӨ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2018 онд Шатрын спортын 1-р зэргийн тамирчин, Ардын боловсролын тэргүүний ажилтан О. Ажигцэрэн багштайгаа хамтран УЛААН БЭРС шатрын клубийг байгуулсан нь өнөөдөр 5 дахь жилийн ой тохиож байна.
Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн хүүхэд багачуудын дунд нийтдээ 17 удаагийн шатрын сургалтаар 340 гаруй хүүхэд сургаж төгсгөөд байна. Эдгээр хүүхдүүдээс аймаг, бүс, Улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож иржээ. Цаашид бид клубийн системээ сайжруулж тамирчид бэлтгэх, хөгжүүлэх, уралдаан тэмцээнийг давтамжтай зохион байгуулах талаар анхаарч ажиллахаар төлөвлөлөө байна.



