Үйл явдал2 мин унших
УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЭнэ удаагийн уулзалтад “Өнө Мөнхийн Монгол” хэмээн нэрлэсэн байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн талаар тус төслийн багийн мэргэжилтнүүд таницуулга хийв. “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг өргөжүүлэх, биологийн төрөл зүйлийн хувьд өндөр ач холбогдолтой газруудад менежментийн болон засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, малчин өрхүүдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах ажээ.

Тус байгууллага нь 2008 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар болон бусад түншүүдтэй хамтран улс орон даяар хамгаалах шаардлагатай чухал газруудын зураглалыг гаргасан. Түүнчлэн олон нийттэй зөвлөлдөн, Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэн, Тосон, Хулстайн байгалийн нөөц газарт бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлсэн хэмээн танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа байгаль хамгааллын чиглэлтэй уялдуулан, олон орны туршлагыг үндэслэн хүүхэд, залуучуудад зориулсан хүрээлэн буй орчноо танин мэдэх зорилготой цогцолборыг байгуулах санал дэвшүүлсэн юм.


Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, тусгай хамгаалалтай газар нутгийг өргөжүүлснээр байгаль орчныг хамгаалахаас гадна уул уурхайгаас сүйдсэн газар нутгийг сэргээх, байгалийн унаган төрхийг хамгаалахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа.
