Үйл явдал1 мин унших
Хог ангилан ялгах ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна

УИХ-ын гишүүн, БОХХАА-н сайд С.Одонтуяа амралтын өдрийг хуванцар сав дахин боловсруулдаг “TML Plastic” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүллээ. Жилд улсын хэмжээнд 20 гаруй мянган тонн хуванцар хаягдал гардаг гэсэн тооцоо байдаг бол уг үйлдвэр жилд 27 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай юм байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар хүчин чадлынхаа 20 хувьд ажилладаг. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол яах аргагүй хогоо ангилан ялгах, дахин боловсруулах явдал.
Компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр хог ангилан ялгах ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах. Орон нутагт тус үйлдвэрийн жишгээр үйлдвэрүүд бий болгох зэрэг асуудлаар санал солилцлоо.



